Үйлчилгээний нөхцөл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ УРВУУЛАН АШИГЛАХААС СЭРГИЙЛЭХ, ХОРИГЛОХ НӨХЦЛҮҮД
Үнэт цаасны зах зээл нь зохицуулалттай бөгөөд зах зээлийг урвуугаар ашиглахаас сэргийлсэн хууль зүйн болон хяналтын тогтолцоотой байдаг. Тиймээс, Та арилжаанд онлайнаар шууд оролцохдоо дараах зүйлсийг сайтар анхаарна уу. Үүнд:

  1. Үнэт цаасны ханшид зохиомлоор нөлөөлөхгүй, зах зээлийг урвуулан ашиглах аливаа үйлдэл хийхгүй байх. Үүнд:
    - 2 ба түүнээс дээш удаа, цөөн тоо ширхгээр тухайн нэг хувьцааны ханшид нөлөөлөх зорилгоор арилжаа хийхгүй байх
    - Нэгдмэл сонирхолтой этгээдтэй эсхүл урьдчилан тохирсон талтай үгсэн тохиролцож, хувьцааны идэвх, эрэлт, нийлүүлэтийг нэмэгдүүлэх гэх мэт зорилгоор хуурамч арилжаа хийхгүй байх
  2. Дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцохгүй байх /Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 76.1-р зүйлд зааснаар “Тодорхой үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй мэдээллийг дотоод мэдээлэл” гэнэ/
  3. Худалдан авах эсхүл худалдах зорилгогүйгээр хий хоосон захиалга өгөхгүй байх
Дээрх үйлдлүүдийг хориглосон хууль, журмын заалтуудыг дэлгэрэнгүйгээр дор оруулсан тул Та сайтар уншиж танилцана уу. Хууль журмын хэрэгжилтэд Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт тавьж ажилладаг бөгөөд Үнэт цаасны компани харилцагчдынхаа захиалгыг мөн шалгах үүрэгтэй тул “Цахим данс” системд зохих тохируулгуудыг хийсэн болно. Дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох, зах зээлийг урвуулан ашиглах нь зөрчил тул ийм үйлдэл гаргасан нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээдгийг анхаарна уу.